The MongolZ багийн одоогийн бүрэлдэхүүн CS2-д ердөө хоёр жилийн өмнө бүрэлдсэн ч, Монголын ижил нэртэй цахим спортын байгууллагын түүх үүнээс хавьгүй гүнзгий юм. 2025 оны 8-р сарын 20-нд үндэсний “The MongolZ” нэршил 12 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Ази тивийн хамгийн шилдэг баг болох The MongolZ нь ивээн тэтгэгч 1xBet-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын нэр хүндийг дэлхий даяар өндөрт өргөж, үндэсний цахим спортын хүч чадлыг харуулан, дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж байна.
Ойн баярыг тохиолдуулан бид та бүхэнд The MongolZ багийн хамгийн том, хамгийн илэн далангүй ярилцлагыг хүргэхээр бэлдлээ. Та бүхний хайртай баатруудтай хийсэн ярилцлагын эхний хэсгийг хүлээн авна уу.
BLITZ

Мэргэжлийн Counter-Strike ертөнцөд танд онцгой харагддаг ахлагчид хэн бэ? Та хэнийг илүүтэйгээр хүндэтгэдэг вэ?
– Apex, Chopper хоёрт маш их хүндэтгэлтэй ханддаг. Тэдний тоглолтын удирдлага, багийн уур амьсгалыг эерэг байлгах чадвар үнэхээр гайхалтай.
Таны найз эсвэл ойр дотно харилцаатай байдаг тоглогч, алдартан бий юу? Азийн бүсээс гадуур холбоо тогтоосон хүн байна уу?
– Азийн олон тоглогчидтой сайн харилцаатай, Европын зарим тоглогчидтой ч тэмцээн дээр танилцаж, холбоо барьдаг. Тухайлбал: apEX, majer, Magixx, Krimbo, electronic.
Таны бодлоор Азийн багууд дэлхийн түвшинд өрсөлдөхөд ямар зүйл дутагддаг вэ? Европын болон Азийн тоглолтын хэв маяг ямар ялгаатай вэ?
– Tier 1 AWP тоглогч байхгүй. Бусад байрлалд бол маш сайн rifle тоглогчид олон бий. Хэрвээ Tier 1 AWP-той болбол ямар ч ялгаа байхгүй.
Азийн гаднах байгууллагад элсэх санал авч байсан уу?
– Үгүй.
Тоглолт, бэлтгэлийн үед та залуу багийн гишүүдтэй хэрхэн харилцаж дэмждэг вэ?
– Аль болох эерэг хандлагатай байж, алдаа гаргасан ч урам өгч, дараагийн раунд руу төвлөрүүлэхийг хичээдэг.
HLTV-ийн мэдээлснээр The MongolZ дэлхийн шилдэг 5 багийн тоонд багтжээ. Энэ мэдээг анх сонсоход танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Маш их баярласан. Энэ бол зөвхөн бидний биш, Монголын eSports-ийн ялалт.
Дэлхий тойрон аялснаар таны ертөнцийг үзэх үзэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
– Европыг хэт дөвийлгөдөг гэдгийг ойлгосон. Ази, ялангуяа Монгол шиг газар өөр хаана ч байхгүй гэж боддог.
Гадаад хүмүүс танаас Монголын талаар ямар хөгжилтэй асуулт асууж байсан бэ?
– “Та тэмээ унадаг уу?” гэж хэд хэдэн удаа асууж байсан.
910

Аль нэг тоглогч эсвэл алдартай хүмүүстэй найзалдаг уу? Азиас гадуурх хэн нэгэн байдаг уу?
– Надад дайсан байхгүй ээ, бүгдэнтэй нь гоё байдаг.
Танд Азиас гаднах байгууллагад элсэх санал ирж байсан уу?
– Ирж байгаагүй.
Тоглолтын үеэр багийн тоглолт тааруу байвал юу болдог вэ? Та багтаа хэрхэн тусалдаг вэ?
– Бид хэд ярилцаад л орчдог болохоор гайгүй. Би бол зүгээр л тайван байхыг хичээдэг.
Та тэмцээнд хэрхэн бэлддэг вэ? Тоглолт эхлэхийн өмнө ямар нэгэн зан үйл байдаг уу?
– Тийм юм байхгүй ээ. Зүгээр л биеэ халаагаад, эсрэг багаа харж судалдаг.
The MongolZ дэлхийн топ 5 CS2 багийн тоонд багтсан тухай мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
– Илүү дарамт их болж байгаам шиг санагдсан.
Дэлхий тойрон аялах нь таны ертөнцийг харах үзэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
– Орон орны соёлууд л гоё санагддаг.
Тан руу хандан Монголын талаар ямар хөгжилтэй эсвэл хачирхалтай асуулт асууж байсан бэ?
– Тийм юм болж байгаагүй.
MZINHO

Та ямар тоглогч эсвэл алдартай хүмүүстэй найз, харилцаатай байдаг вэ? Азийн бүсээс гадуур холбоо тогтоосон хүн бий юу?
– Хамгийн алдартай харилцаатай хүмүүс маань ropz, flameZ, мөн MOUZ багийн тоглогчид (Instagram дээр). Азийн хувьд TYLOO, LVG багийн тоглогчидтой холбоо байдаг.
Та Азийн гаднах байгууллагад элсэх санал авч байсан уу?
– Одоогоор тодорхой санал ирж байгаагүй. Анхаарлаа MongolZ багтаа л төвлөрүүлж байна.
Тоглолтын үеэр багийн тоглолт сайнгүй байвал юу болдог вэ? Та багтаа хэрхэн тусалдаг вэ?
– Манай дасгалжуулагч Blitz тоглолтыг удирдаж, уур амьсгалыг засаж өгдөг. Би өөрийн зүгээс багахан инээд, эерэг хандлагаар дэмжлэг үзүүлдэг.
Та тэмцээнд хэрхэн бэлддэг вэ? Ямар зан үйлтэй вэ?
– Эсрэг багийн тоглолтыг судалж, демо үзэхэд анхаардаг. Тоглолтын өмнө хөгжим сонсож, биеэ халааж, төвлөрөх жижиг дадалтай.
The MongolZ баг дэлхийн шилдэг 5 CS2 багийн нэг болсон тухай мэдээг сонсоход танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Маш бахархалтай байсан. Энэ бол зөвхөн бидний биш, Монголын бүх CS фенүүдийн хувьд түүхэн амжилт байсан.
Дэлхийгээр аялснаар таны ертөнцийг харах үзэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
– Тэмцээнтэй үед цаг бага байдаг тул яг өөрчлөгдсөн зүйл байгааг мэдэхгүй.
Тан руу хандан Монголын талаар ямар хөгжилтэй асуултууд асууж байсан бэ?
– “Та тэмээн дээр сургуульдаа явдаг уу?” гэдэг асуултыг хэд хэдэн удаа сонсож байсан. Инээдтэй ч, сонирхолтой асуулт.
SENZU

Та ямар тоглогч эсвэл алдартай хүмүүстэй найз, харилцаатай байдаг вэ? Азийн бүсээс гадуур холбоо тогтоосон хүн бий юу?
– Яг нэлээн дотно гэвэл donk, magixx, flameZ, xertioN нартай.
Та Азийн гаднах байгууллагад элсэх санал авч байсан уу?
– Ирж байсан, гэхдээ ямар багийн санал гэдгийг хэлмээргүй байна.
3.Тоглолтын үеэр багийн тоглолт сайнгүй байвал юу болдог вэ? Та багтаа хэрхэн тусалдаг вэ?
– Яг сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан юу ч болсон бууж өгөхгүй гэж боддог.
Та тэмцээнд хэрхэн бэлддэг вэ? Тоглолт эхлэхээс өмнө ямар нэгэн зан үйлтэй юу?
– Дуртай дуунуудаа сонсоод bot-ууд бууддаг л даа.
The MongolZ дэлхийн шилдэг 5 CS2 багийн тоонд орсон тухай мэдээг анх сонсоход танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Энэ тоглоомыг тоглож чаддаг юм байна даа гэж бодсон доо.
Дэлхийгээр аялах нь таны ертөнцийг харах үзэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
– Дэлхийн өнцөг булан бүр өөр харах өнцөгтэй юм байна л гэж бодсон.
Тан руу хандан Монголын талаар ямар хөгжилтэй эсвэл санаанд оромгүй асуулт асууж байсан бэ?
– Тийм асуулт асууж байгаагүй ээ, толгойд орж ирэхгүй байна.
Techno4K

Та сэтгүүлчдийн асуултад багийнхаа өмнөөс хариулдаг тохиолдол олон байдаг. Энэ үүрэгтээ тухтай байдаг уу? Багийнхнаа англи хэл сурч, ачааллыг хуваалцахыг уриалдаг уу?
– Анхандаа эвгүй л байдаг байсан. Сүүлдээ дасаад тухтай ч санагддаг юм шиг болсон. Өөрсдөө хэл нь сайжраад явж байгааг харсан байх.
Фэнүүдийн багтай холбоотой хийсэн meme-үүдэд та хэрхэн ханддаг вэ? Хамгийн дуртай meme тань аль нь вэ?
– Миний хувьд сүртэй чухалчилж хүлээж авдаггүй. Зарим нь хөгжилтэй байдаг. Нээх анхаараад байдаггүй.
4. Та ямар тоглогчид эсвэл алдартай хүмүүсийн найз, эсвэл холбоо харилцаатай вэ? Азийн бус орны хэн нэгэнтэй харилцдаг уу?
– flameZ
Танд Азийн бус байгууллагад нэгдэх санал ирж байсан уу?
– Бараг үгүй байхаа. Хэзээ ч үгүй байх.
Тэмцээнд хэрхэн бэлддэг вэ? Тоглолтын өмнө хийдэг ямар нэгэн зан үйл, дадал бий юу?
– Онцгой зүйл байхгүй дээ. Зүгээр л хоолоо идээд, усанд ороод, халаалтаа хийдэг.
HLTV-ийн мэдээллээр The MongolZ нь дэлхийн шилдэг 5 CS2 багийн нэг болсон. Үүнийг анх сонсоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Үнэнийг хэлэхэд гайхаагүй. Бид үүнээс ч илүү байж чадах ёстой.
Та дэлхийгээр аялж эхэлснээс хойш таны ертөнцийг харах үзэл хэрхэн өөрчлөгдсөн бэ? Сонирхолтой эсвэл ер бусын ямар зүйлс үзэж, мэдэрсэн бэ?
– Биеэ дааж сурсан. Бага байхаасаа явж эхэлсэн болохоор тэр зүйл л санаанд орж байна даа.
Хүмүүс Монголын тухай ямар инээдтэй эсвэл гэнэтийн асуултууд асууж байсан бэ?
– Монгол гэр, хөдөө газрын тухай л байхдаа.
MAARAA

Дэлхийн шилдэг CS дасгалжуулагчдаас хэний хэв маяг танд таалагддаг вэ? Таныг гайхшруулж байсан тактик бий юу?
– B1ad3 , **sycrone**
Азийн багууд дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд юу дутагдаж байна? Европ ба Азийн CS-ийн ялгаа юу вэ?
– Тактикийн хувьд Европын багууд илүү гүнзгий, сайн бэлтгэлтэй, уян хатан байдаг. Азийн багууд техник сайтай ч тоглоом унших чадвар, зохион байгуулалт дутмаг байдаг.
Азийн болон Европын багуудын бэлтгэлийн арга барил юугаараа ялгаатай вэ?
– Европын багууд тэмцээний төвтэй, үр дүн дээр суурилсан бэлтгэл хийдэг. Харин Азийн багууд механик чадвар дээр илүү төвлөрдөг.
The MongolZ дэлхийн топ 5-д орсон тухай мэдээг сонсоход танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Сэтгэл хөдөлж, бахархсан. Бидний хөдөлмөрийг дэлхий үнэлсэн нь том урам байсан. Монголын нэрийг гаргаж чадсандаа баяртай байсан.
Азийн гаднах байгууллагад ажиллах санал ирж байсан уу?
– Үгүй.
Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? Хобби юу вэ?
– Dota 2 Auto Chess, стратегийн тоглоом тоглох дуртай.
Таны бодлоор одоогийн хамгийн шилдэг дасгалжуулагч хэн бэ?
– B1ad3 , **sycrone**
Хэрвээ та 910-ын оронд тоглохоор орсон бол AWP үүргийг хүлээх үү?
– (инээв) Ер нь үүрэхээс өөр аргагүй л байх. Гэхдээ би entry хийсэн дээр байх.
Ярилцлагын хоёрдугаар хэсэгт The MongolZ багийн илүү сонирхолтой откровени яриа танийг хүлээж байна. Удахгүй хүрнэ, хүлээгээрэй.