Бямба, 4 сар 19, 2025
HomeЭдийн засагГ.Бумчимэг: Бодлогын хүүг өсгөсөн нь хувийн хэвшилд халгаатай

Г.Бумчимэг: Бодлогын хүүг өсгөсөн нь хувийн хэвшилд халгаатай

Монголбанк 2025 оны 3-р сарын 7-нд бодлогын хүүг 10%-аас 12% болгон нэмэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хувийн хэвшил, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар Банк санхүүгийн академийн захирал Г.Бумчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Бодлогын хүү нэмэгдсэн нь хувийн хэвшилд хэрхэн нөлөөлөх вэ?

Г.Бумчимэг: “Энэ нь хувийн хэвшлийнхэнд халгаатай. Учир нь Засгийн газрын хэрэглээ жилээс жилд өсөж байгаа тул Төвбанк үүнийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг өсгөсөн. Ингэснээр мөнгөний хатуу бодлого хэрэгжинэ. Гэвч бодлогын хүү өсөхийн хэрээр банкнууд зээлийн хүүгээ нэмэх тул бизнесүүд илүү өндөр зардалтай зээл авах шаардлагатай болно.”

Зээлийн хүү өсөх сөрөг үр дагавар

  • Аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авах болсноор хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, бизнесийн тэлэлт саарна.
  • Зарим компаниуд шинэ төсөл хэрэгжүүлэхээс татгалзах, эсвэл хойшлуулах нөхцөл үүснэ.
  • Ажлын байр нэмэгдэхгүй, ажилгүйдэл өсөх эрсдэлтэй.
  • Банкны зээлийн хүү нэмэгдэх нь жижиг, дунд бизнесүүдийн зах зээлээс шахагдах нөхцөл болдог.

Банкны зээлийн хүү, бодлогын хүүтэй шууд холбоотой

Иргэдийн зүгээс банкнууд өндөр хүүтэй зээл олгодог хэмээн бухимдалтай байдаг ч бодит байдал дээр банкуудын зээлийн хүү нь бодлогын хүү болон хадгаламжийн хүүтэй шууд хамааралтай гэдгийг Г.Бумчимэг онцолсон.

Төсвийн тэлэлт, бодлогын хүүгийн өсөлтийн уялдаа

“Бодлогын хүү өндөр байгаа гол шалтгаан нь Засгийн газрын тэлэлт, төсвийн зардлын хяналтгүй өсөлт юм. Гэвч төр хэрэглээгээ бууруулах сонирхолгүй байна” хэмээн тэрбээр онцлов.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд