2025 оны долдугаар сарын 17-ны өдөр Универсиад наадмын эхний тоглолтууд болж, Монголын баг тамирчид тэмцээндээ албан ёсоор оролцож эхэллээ.
3х3 сагсан бөмбөг
Монголын оюутны эмэгтэй шигшээ баг анхны тоглолтоо БНХАУ-ын багийн эсрэг хийж, 9:21 онооны харьцаагаар хожигдов. Багийн тоглогч Л.Жавзандулам нийт долоон оноо авснаар багийнхаа шилдэг тоглогчоор тодорлоо. Шигшээ багийг гавьяат дасгалжуулагч С.Тулга, Т.Олдохбаяр нар удирдан дасгалжуулж байна.
Монголын баг дараагийн тоглолтоо Унгарын шигшээ багтай хийхээр төлөвлөжээ.
Ширээний теннис
Монголын оюутны эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо зохион байгуулагч Герман улсын багтай хийсэн ч 0:3 гэсэн харьцаагаар ялагдсан. Тэд дараагийн тоглолтоо Унгарын багийн эсрэг хийх хуваарьтай байна.