“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2024 оны бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэл, борлуулалтын өндөр үзүүлэлттэй ажиллажээ. Тус компани 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 25.9 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулж, нийт 291.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн хөрөнгө
- 2024 оны 12 дугаар сард – 13.6 тэрбум төгрөг
- 2025 оны 2 дугаар сард – 26 тэрбум төгрөг
- Нийт дүн: 39.6 тэрбум төгрөг
Борлуулалт, үйлдвэрлэлийн үр дүн
Компани уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжиж, борлуулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ тээвэр ложистикийн хүндрэлтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн байна.
Цаашдын зорилтууд
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь ган боловсруулах үйлдвэр байгуулах Мега төслийг хэрэгжүүлэх, техник, технологийн шинэчлэлт хийх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.