Бямба, 7 сар 26, 2025
HomeОсол хэрэг10,13 настай хоёр хүүхэд үерийн усанд живж амиа алджээ

10,13 настай хоёр хүүхэд үерийн усанд живж амиа алджээ

2025 оны 7-р сарын 15-нд Баянхонгор аймагт 10 болон 13 настай хоёр хүүхэд үерийн усанд живж, харамсалтайгаар нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад, хүүхдүүд үерт автсан байдалтай нас барсан нь тогтоогджээ.

Энэ сарын 11–16-ны хооронд буюу баяр, амралтын өдрүүдийн хугацаанд нийт 25 хүн гол нуурын усанд осолдож амиа алдсан байна. Үүнээс 6 нь хүүхэд байгаа нь байж боломгүй харамсалтай статистик юм.

Тиймээс баярын өдрүүдэд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар дараах зүйлийг анхаарахыг уриалж байна:

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр усны ойролцоо байлгахгүй байх
  • Гол мөрөн, нуур, тогтоол усны эрэгт тоглуулахгүй байх
  • Усны ослын эрсдэлийг хүүхдэд энгийн ойлгомжтой үгээр тайлбарлах
  • Урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, болзошгүй эрсдэлээс хамгаалах

Ая тухтай аялал зугаалга хоромхон зуурын хайхрамжгүйгээс эмгэнэлт явдал болж хувирч болзошгүй тул анхаарал болгоомжоо алдахгүй байх нь чухал байна.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Ямар харамсалтай мэдээ вэ… Зуны амралтаараа баярлаж явсан хүүхдүүд ингэж амиа алдах гэж. Эцэг эх, асран хамгаалагч нар хяналттай байгаасай

  2. Иймэрхүү усанд орох үед заавал том хүн дагуулж байх хэрэгтэй. Аюул маш хурдан тохиолддог юм байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд