Бямба, 4 сар 19, 2025
HomeЭдийн засагН.Учрал: Төлбөр, татвар нэмэгдүүлэхийг хориглох шийдвэр гаргалаа

Н.Учрал: Төлбөр, татвар нэмэгдүүлэхийг хориглох шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Энэ үеэр тэрээр төлбөр, татвар нэмэгдүүлэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасныг онцлов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын мэдэгдэл:

“Экспортын бүтээгдэхүүний боомтоор гарах орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авна.
Ард иргэдийн зүгээс үнэ болон төлбөр, татвар нэмэгдүүлэх тал дээр санаа зоволтгүй.
Цаашдаа төлбөр, татвар нэмдэг байдлыг Засгийн газрын зүгээс хориглох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг хариуцлагатайгаар хэлье.”

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлууд:

  1. Нийслэлийн шуурхай штабын зургаадугаар хуралдаан
  2. Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан
  3. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хамтын ажиллагаа, нүүрсний худалдаа
  4. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, дотоод борлуулалтын журам батлах
  5. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга
  6. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох тухай
  7. Төсвийн нөхцөл байдал
  8. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн явц, цаашдын арга хэмжээ

Энэ удаагийн хуралдаанаар нийт 19 асуудлыг хэлэлцсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд