Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулсан Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулсан урианхай сурын харваанд нийт 350 харваач оролцож, мэргэн ухаан, ур чадвараа сорьсон байна.
Энэхүү харваанд:
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Х.Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, Улсын мэргэн цолны болзол хангав.
- Завхан аймгийн Тэс сумын уугуул, Налайх дүүргийн харьяат харваач, “Их өв цэцэн” багийн гишүүн, “Тэсо пропертис” группын тамирчин, урианхай сурын Улсын мэргэн Б.Хатансайхан дэд байрт шалгарсан.
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний тамирчин, спортын мастер Н.Алтансүх гуравдугаар байрт оржээ.
Дараах харваачид эхний таван байрт багтсан байна:
- М.Галбадрах — Ховд аймгийн Дуут сумын харьяат, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ажилтан, “Уулсын мэргэчүүд холбоо”, “Алтайн шонхор” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер.
- Д.Алтангэрэл — Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Ховд эко цемент Вестерн холд” ХХК-ийн харьяа “Уулсын мэргэчүүд холбоо”, “Алтайн шонхор” багийн харваач, урианхай сурын Улсын мэргэн.
Урианхай сурын энэхүү өрсөлдөөн нь уламжлалт спортын гоо зүй, түүхэн уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх чухал үйл явдал боллоо.