Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Чехийн Ерөнхий сайдтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Чехийн Ерөнхий сайдтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Петр Фиалатай уулзлаа. Тэрбээр Чехийн төр, засаг, ард түмэнд найрсаг, халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг шат ахиулан иж бүрэн түншлэл болгох чухал алхам гэдгийг онцлов.

Мөн Чех Улсад ажиллаж, амьдарч буй 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгааллыг баталгаажуулсан шийдвэрт талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцаж буй 29 оюутан хоёр улсын харилцааны уламжлалыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал зам, тээвэр, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд