2025 оны зургаадугаар сарын 23-29-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авна. Энэхүү ДАШТ-д 27 орны 40 баг оролцох бөгөөд “Парис-2024” олимпын дараах хамгийн том тэмцээн гэдгээрээ онцлог юм.
1. Монгол — залуу дэмжигчдийн орон
Монгол Улс 3х3 төрлийн спортоор амжилттай хөгжиж буйгаас гадна залуу үзэгчдийн халуун дэмжлэгийг хүлээдэг. 18–34 насныхан энэ спортыг түлхүү сонирхдог нь судалгаагаар тогтоогдсон. Монголын баг багийн спортоор олимпод анхлан оролцохдоо 3х3 төрлөөр түүхэн ахиц гаргасан тул ДАШТ-ийг зохион байгуулах 9 дэх орноор Улаанбаатар сонгогдсон нь санамсаргүй хэрэг биш юм.
2. Бүх түвшний тэмцээнийг хүлээн авсан анхны улс
Монгол улс 3х3 сагсан бөмбөгийн бүх шатны тэмцээнийг зохион байгуулсан дэлхийн анхны улс болох гэж байна. Энэ нь зөвхөн спортын төдийгүй залуу үеийн урам зориг, үндэсний бахархал, олон улсын нэр хүндийн хувьд чухал алхам юм.
3. Эмэгтэйчүүдийн онцлох тоглолтууд
- Хятад vs Австрали: Эхний өдрийн онцлох тоглолт
- “В” хэсэг: АНУ, Нидерланд, Чех, Япон, Бразил — хамгийн ширүүн өрсөлдөөнтэй хэсэг
- “С” хэсэг: Франц vs Канад — 2022 оны финалын дахин тулаан
- “D” хэсэг: Монгол, Герман, Испани, Украин, Чили — олимпын медальтнууд болон Монголын үндэсний баг оролцоно
4. Эрэгтэйчүүдийн хүлээлт өндөр тулаанууд
- Серби vs Австрали (6-р сарын 24) — олон удаагийн дэлхийн аваргуудын тулаан
- “В” хэсэг: АНУ, Латви, Монгол, Япон, Монтенегро — битүү морьд болон аваргуудын өрсөлдөөн
- “C” хэсэг: Франц, Хятад, Австри, Пуэрто Рико, Канад
- “D” хэсэг: Нидерланд, Литв, бусад хүчирхэг өрсөлдөгчид
5. Түрүүлсэн багаа мэдэх нь амжилтын түүхийг ойлгох хэрэг
Эрэгтэйчүүд:
- Серби – 6 удаа түрүүлсэн
- АНУ – 1
- Катар – 1
Эмэгтэйчүүд:
- АНУ – 3 удаа түрүүлсэн
- Франц, Хятад, Орос, Чех, Итали – тус бүр 1 удаа
Монголын амжилт:
- Эрэгтэй баг – 5 дахь удаагаа оролцоно, 2018 онд 8-д үлдсэн
- Эмэгтэй баг – 4 дэх удаагаа оролцоно, хамгийн өндөр амжилт нь 2022 онд 12-р байр
6. Завсарлага — соёл, спортын “Urban Festival”
Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах энэ тэмцээний үеэр:
- Дэлхийн хоолны фестиваль
- CrossFit, skateboard, breakdance, salsa dance зэрэг орчин үеийн спортын үзүүлбэр
- Extreme e-bike уралдаан
- Нээлттэй хичээл, спортын танилцуулга
- Гадна дэлгэцээр тоглолт үзэх, дэмжих боломж