Даваа, 6 сар 9, 2025
HomeШоу бизнесBLACKPINK, Treasure, Babymonster нар эргэн ирж байна — YG шинэ охидын болон...

BLACKPINK, Treasure, Babymonster нар эргэн ирж байна — YG шинэ охидын болон хөвгүүдийн хамтлаг дебютэд бэлдэж байна

K-pop ертөнцийн домогт охидын хамтлаг BLACKPINK 2025 оны долдугаар сараас дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхийн өмнө шинэ дуугаа цацна гэж YG Entertainment албан ёсоор зарлалаа. Үүсгэн байгуулагч, продюсер Ян Хён Сок агентлагийн YouTube сувгаар дамжуулан энэ мэдээллийг нийтэлжээ.

Удаан хугацааны дараа BLACKPINK фэнүүдтэйгээ уулзах гэж байна. Хэдийгээр яг огноо хараахан гараагүй ч шинэ дууны талаарх мэдээллийг тун удахгүй хуваалцах болно” гэж тэрээр дурдсан.

Тэдний хамгийн сүүлд гаргасан уран бүтээл нь 2023 онд “BLACKPINK The Game” гар утасны тоглоомын дуу болох “The Girls” байв.

Babymonster шинэ цомгийн өмнөх синглээ гаргана

Шинээр байгуулагдсан охидын хамтлаг Babymonster ирэх 7-р сарын 1-нд “Hot Sauce” нэртэй синглээ гаргана. Энэхүү бүтээл нь 10-р сард гарах анхны мини цомгийн өмнөх танилцуулга болох юм.

“Hot Sauce” дуу нь 1980-аад оны хожуу үеийн хөгжим, хип хоп урсгалаас сэдэвлэгдсэн хэмээн Ян онцолсон. “Энэ бол би өсвөр насандаа анх бүжиглэж эхэлсэн үедээ сонсдог байсан хөгжим” гэж хэлжээ.

Babymonster 9-р сард дахин нэг шинэ дуу цацахаар төлөвлөсөн байна.

Treasure намар шинэ цомгоор ирнэ

Хөвгүүдийн хамтлаг Treasure ирэх 9-р сарын 1-нд шинэ EP буюу мини цомгоо гаргана. Ян хэлэхдээ: “Өнгөрсөн жил Treasure хангалттай идэвхтэй байж чадаагүй. Гэвч энэ жилээс ‘Yellow’ дууны сурталчилгаа зэрэг үйл ажиллагаа эрчимтэй үргэлжлэх болно” гэжээ.

Treasure 2025 оны 10-р сараас дэлхийн шинэ аялан тоглолт эхлүүлэх ба цаашид жил бүр 1–2 EP эсвэл бүрэн хэмжээний цомог гаргахаар төлөвлөсөн гэж продюсер нэмэн хэллээ.

Шинэ хамтлагуудын тухай

Ян мөн YG-ийн дараагийн шинэ хөвгүүдийн хамтлаг 2026 онд дебютээ хийхээр төлөвлөгдөж байгааг мэдэгдэв. Тэдний дунд дунджаар 15–18 настай хоёр өөр баг сургуулилт хийж байгаа бөгөөд эдгээрийн аль нэгийг нь дебютэд оруулах шийдвэрээ удахгүй гаргах ажээ.

Түүнчлэн YG дараагийн охидын хамтлаг дээр ч ажиллаж эхэлжээ. Тус хамтлагийн анхны гишүүнийг 5-р сарын 28-ны шөнө 00:00 цагт (KST) олон нийтэд танилцуулна.

Энэ жил тэдний бэлтгэл сургуулилалтын процессыг хуваалцах болно. Хэрэв боломж гарвал 2026 онд тус бүрийн гоцлол уран бүтээлийг гаргах зорилготой байна. Учир нь гишүүд тус бүрийн авьяас үнэхээр гайхалтай” хэмээн Ян хэлэв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд