Tesla компанийн хүн дүрст робот Optimus зөвхөн бүжиглэхээс хэтрэхгүй гэдэг шүүмжлэлд хариу болгон жинхэнэ гэрийн туслах болох замдаа эрчимтэй ойртож буйгаа харууллаа.
Робот гэр цэвэрлэж, хоол хийж эхэллээ
Tesla-ийн X (хуучнаар Twitter) хуудсанд нийтэлсэн бичлэгүүдэд Optimus дараах ажлуудыг хийж байгааг харуулжээ:
- Шүүр, савхаар хог шүүрдэх
- Тоос соруулах
- Хог цуглуулах
- Гадаргуу арчих
- Хийн плитканы өмнө хоол хийх, тогоонд орц хутгаж байгаа үйлдэл
Эдгээр нь роботыг жинхэнэ утгаараа гэрийн туслах болгох зорилт бодит ажил хэрэг болж эхэлснийг харуулж байна.
Optimus хөгжүүлэлтийн багийн ахлагч Милан Ковач дараах зүйлийг тайлбарлав: “Бид роботуудыг нэвтрүүлгийн бичлэг дээр суурилсан нейросетээр сургалтад хамруулж байна. Ихэнх тохиолдолд бичлэгүүд нь анхны хүний өнцгөөс хийгдсэн байх шаардлагатай.”
Энэхүү арга нь сургалтын процессыг хурдасгах, механик давталт шаардалгүйгээр сурах боломжийг олгож байна.
Дараагийн үе шат – туршилт дээр суурилсан сургалт
Tesla-ийн баг:
- Reinforcement Learning буюу туршилт, алдааны аргаар сурах аргыг нэвтрүүлэх
- Виртуал симуляци ашиглан олон физик роботуудын хэрэгцээг багасгаж сургалтын зардлыг бууруулах төлөвлөгөөтэй
Optimus ирээдүйд Марс руу ниснэ
Элон Маск тайлбарлахдаа: “Хүн дүрст роботын үйлдвэрлэл Tesla-ийн хувьд цахилгаан машины бизнесээс ч чухал салбар болж хувирна.” Тэрбээр 2026 он гэхэд нэг ширхэг Optimus роботыг SpaceX-ийн Starship хөлгөөр Марс руу илгээнэ гэж амлалаа.