АНУ-ын Даллас хотод үргэлжилж буй CS2 төрлийн IEM Dallas 2025 тэмцээний А хэсгийн дээд шатны тоглолтод Монголын нэр хүндтэй The Mongolz баг Европын шилдэг багуудын нэг болох G2 Esports-ийг 2:0 харьцаатай бут ниргэн плей-оффын шатанд шалгарлаа. Энэхүү ялалт нь тэмцээний эхний шатны хамгийн хүчирхэг үзүүлбэрүүдийн нэг байлаа.
Илт давуу тоглолт: Inferno ба Dust2
- Inferno: The Mongolz 13 : 4 G2
- Dust2: The Mongolz 13 : 7 G2
Тоглолтын явцад The Mongolz баг бүх тал дээр давамгайлж, довтолгоо, хамгаалалт, стратеги, харилцааны хувьд G2-д боломж олгоогүй гэхэд хилсдэхгүй. Багийн уялдаа төгс байсан нь ялалтад гол нөлөө үзүүлсэн.
Цаашдын өрнөл
- G2 Esports баг доод шатанд шилжин, Team 3DMAX-тай өрсөлдөх болсон.
- The Mongolz баг харин 5-р сарын 22-ны 07:00 цагт (Улаанбаатарын цагаар) дэлхийн шилдэг багуудын нэг Team Vitality-тай плей-оффын шатанд тулна.
Тэмцээний ерөнхий тойм
- IEM Dallas 2025 нь 5-р сарын 19–25-ны хооронд үргэлжилж байна
- Нийт $300,000 ам.долларын шагналын сантай
- The Mongolz баг тэмцээний плей-оффт эхний шалгарсан багуудын нэг болж, Монголын esports-ийн түүхэнд дахин нэг амжилтын хуудсыг нээлээ.