“Улаанбаатар төмөр зам” ХНН зорчигч тээврийн үйлчилгээгээ өргөжүүлж, илүү хүртээмжтэй, хүүхдэд ээлтэй болгох зорилгоор орон нутгийн чиглэлд хүүхдийн тусгай вагоныг аялуулж эхлэх бэлтгэл ажлаа дуусгаж байна.
Хамтран хэрэгжүүлсэн санаачилга
УБТЗ-ын Зорчигчийн вагон депо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү вагоныг бүтээжээ. Уг вагоны онцлог нь:
- Кино үзэх, тоглоомоор тоглох, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн
- Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хана, шалыг зөөлөвч материалаар бүрсэн
- Эко, зөөлөн тоглоом сонгон байрлуулсан
- Хяналтын камер суурилуулсан
Хүүхдэд болон эцэг эхэд зориулсан нөхцөл
- Эцэг, эхчүүд амарч тухлах боломжтой тусгай хүлээлгийн хэсэгтэй
- Хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө нь нас, өндөрт нь тохирсон загвартай бөгөөд бие засах, гараа угаахад саадгүйгээр зохион байгуулагджээ
Энэхүү хүүхдэд зориулсан тусгай вагон нь орон нутгийн зорчигч тээвэрт тун удахгүй нэвтэрч, хүүхэдтэй зорчиж буй эцэг, эхчүүдийн аяллыг илүү тав тухтай, аюулгүй болгоход чиглэж байна.
Маш сайн санаачилга! Хүүхдүүд зам дээр илүү тухтай байх болно
Эцэст нь тэд хамгийн жижиг зорчигчдын талаар бодов