ОХУ болон БНХАУ Ангараг гарагийг судлах хамтарсан экспедицид ашиглах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хамтран боловсруулахаар болжээ.
Эх сурвалжид энэ талаар “Бид Сарыг судлах хамтарсан “Чанъэ-7” номлолтой. Одоо Ангараг гарагийг судлах хамтарсан номлолоо эхлүүлж байна” хэмээн дурдсан байна.
“Роскосмос” 2025 оны тавдугаар сард Хятадын талтай Саран дээр цахилгаан станц байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.
Уг байгууламжийг 2036 он гэхэд байгуулахаар төлөвлөж буй Олон улсын Сарны станц төслийн хүрээнд ажиллуулахаар төлөвлөжээ.
Хүнгүйгээр удаан хугацаанд ажиллах технологийг туршина
Олон улсын Сарны станцад сансрын төрөл бүрийн судалгаа хийхийн зэрэгцээ ирээдүйд хүн Саран дээр амьдрах боломжийг судлахаар төлөвлөсөн байна. Мөн хүний шууд оролцоогүйгээр удаан хугацаанд ажиллах станцын ажиллагааг хангах технологиудыг турших аж.
“Роскосмос”-ын мэдээлснээр, Орос, Хятадын Сарны станц байгуулах төсөлд олон улсын хоёр байгууллага болон нийт 16 улс нэгдээд байна.
