НүүрОлон улсын мэдээСингапурт автобусанд чанга хөгжим тавих, хоол идэхийг торгодог болно

Сингапурт автобусанд чанга хөгжим тавих, хоол идэхийг торгодог болно

Сингапурын эрх баригчид автобусанд олон нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд 400 орчим ам.долларын торгууль ногдуулж эхлэхээр болжээ. Энэ тухай Сингапурын Газрын тээврийн газраас нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.

Шинэ журам 2026 оны есдүгээр сарын 23-наас эхлэн хэрэгжиж эхэлнэ. “Автобусанд олон нийтийн хэв журам зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцно. Торгуулийн дээд хэмжээ 500 сингапур доллар (392 орчим ам.доллар) байна” хэмээн мэдээлэлд дурджээ.

Автобусанд чанга хөгжим сонсох, хоол идэх, хог хаях, сандал дээр хөлөө тавихыг хориглох бөгөөд ийм үйлдэл гаргасан зорчигчдыг торгох юм.

Харин зорчигчдын амь насанд аюул заналхийлэх эсвэл тээврийн хэрэгслийг бохирдуулах зэрэг илүү ноцтой зөрчил гаргавал 5,000 сингапур доллар (3,900 орчим ам.доллар)-ын торгууль ногдуулахаар тусгажээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд