Монголын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг тэмцээний салхийг хагалж, эхний тоглолтоо тохиолдуулан хийлээ. Манай багийн анхны өрсөлдөгч нь энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өндөр амжилт үзүүлж, дэлхийг шуугиулсан Тайландын хүчтэй шигшээ баг байв.
Тоглолт гурван үе үргэлжилж, Тайландын баг 3-0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Баг тамирчид эхний тоглолтод хожигдол хүлээсэн ч сүүлийн хоёр үед Монголын шигшээ өрсөлдөгчтэйгөө тун ойрхон, ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн юм.

Дараагийн тоглолтуудын хуваарь:
- Хятадын Тайваньтай хийх тоглолт: Өнөөдөр 15:00 цагаас Хятадын Тайванийн шигшээ багтай өрсөлдөнө. Өрсөлдөгч баг нь өчигдөр Киргизийн шигшээг 3-0 харьцаатайгаар буулган авсан билээ.
- Киргизтэй хийх тоглолт: Энэ сарын 19-ний өдөр Киргизийн шигшээ багтай хэсгийн дараагийн тоглолтоо хийнэ.
