Япон Улсын Токио хотноо үргэлжилж буй жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин Л.Цолмонбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
Тэрээр тус тэмцээний “Мастерс” ангиллын цэнхэр бүсний “М3” төрөлд өрсөлдөн жиндээ тэргүүлсэн байна.
Хөвсгөлийн тамирчин дэлхийн аваргын алтан медаль хүртэв
Л.Цолмонбаатар нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн харцага цолтой тамирчин юм.
Тэрээр Хөвсгөлийн “Хүчтэн” дэвжээ болон “Jiu Jitsu Methods Mongolia” дэвжээг төлөөлөн ДАШТ-д оролцож, мастерс ангилалд амжилттай барилдан дэлхийн аваргын болзол хангалаа.
Ийнхүү Л.Цолмонбаатар Токио хотод болж буй жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “М3” ангилалд түрүүлж, Монголын багийн амжилтыг ахиулсан байна.
