HomeОлон улсын мэдээАНУ-аас албадан гаргасан хүмүүсийг Конго улс мөнгөөр хүлээн авахаар боллоо

АНУ-аас албадан гаргасан хүмүүсийг Конго улс мөнгөөр хүлээн авахаар боллоо

Бүгд Найрамдах Конго Улс (БНКУ) АНУ-аас албадан гаргасан гуравдагч орны иргэдийг өөрийн нутаг дэвсгэрт хүлээн авахаар болсон тухай Reuters агентлаг мэдээллээ.

Энэхүү шийдвэр нь Америкийн засаг захиргаатай байгуулсан шинэ хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Конго улсын засгийн газар ирэх дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын иргэдийг хүлээн авахаар төлөвлөж байгаа ч тэдний тодорхой тоог одоогоор зарлаагүй байна.

АНУ-ын зүгээс гуравдагч орны иргэдийг тус улсын нийслэл Киншаса хотод байрлуулах зардлыг төлөхөөр тохиролцсон байна. Үүний тулд хотын ойролцоо албадан гаргагсдад зориулсан байр, байгууламжуудыг бэлтгэж эхэлжээ.

Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараах анхны илтгэлдээ тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэгсдийн урсгалыг зогсоож, сая сая цагаачдыг албадан гаргахаа амласан билээ. Тэрээр Мексикийн хил дээрх нөхцөл байдлаас шалтгаалан онц байдал зарлаж, цэргээ илгээнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Түүний засаг захиргаа хууль бус цагаачдыг шүүхийн шийдвэргүйгээр шууд албадан гаргахыг зөвшөөрсөн. АНУ өмнө нь албадан гаргагсдыг Сальвадор, Коста-Рика, Гана, Камерун болон Экваторын Гвиней улсууд руу илгээхээр тохиролцоод байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд