Азийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизионы урьдчилсан шатны тоглолтууд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн 2025 оны 4-р сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “М Банк Арена” спортын цогцолборт болно.
Тус шатанд Монгол, Тайвань болон Хонконгийн (БНХАУ-ын Тусгай захиргааны бүс) шигшээ багууд оролцоно. Эдгээр гурван багаас зөвхөн нэг нь Азийн аваргын үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авах юм.
Тоглолтын хуваарь:
- 4-р сарын 11 – Тайвань vs Хонконг (19:00 цагт)
- 4-р сарын 12 – Хонконг vs Монгол (15:00 цагт)
- 4-р сарын 13 – Монгол vs Тайвань (15:00 цагт)
Монголын шигшээ багийн хувьд тивийн тэмцээний шатанд шалгарах түүхэн боломж тохиож байна. Энэ бол зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсын тавцанд харуулах чухал мөч байх юм.