Монголын амьд хөгжмийн салбарт тодорсон хамгийн том төлөөлөгч, онцгой үзэгдэл бол “The Lemons” хамтлаг билээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн үргэлж хөгжиж, шинэ дуугаралт, шинэ өнгийг санал болгож байдаг тэдний бүтээлийг хаанаас ч сонссон шууд танигддаг. Тэдэнд хөнгөн гуниг төрүүлэм хайрын дуунаас эхлээд залуусын рок сүлд дуулал болсон сэтгэл огшоох хөгжим бүгд бий.
10 жилийн дараах бүрэн бүрэлдэхүүний эргэн ирэлт
“The Lemons” хамтлаг 11 жилийн ойгоо 2015 онд “III” цомгийн хамт тэмдэглэж, 2016 онд “Unplugged in UB” нэртэй бие даасан сүүлийн тоглолтоо толилуулж байсан юм. Тэгвэл уг тоглолтоос хойш 10 жилийн дараа хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирэхэд бэлэн болжээ.
Энэ удаад тэд хамтлагийнхаа 22 жилийн ойг “Stargazer” нэртэй шинэ цомгийнхоо нээлттэй хамтатган, сонсогчид болон үнэнч фенүүддээ зориулсан хамгийн том задгай талбайн тоглолтоор бэлэг барихаар төлөвлөөд байна.
Тоглолтын товч мэдээлэл
- Хэзээ: 9-р сарын 4-ний өдөр
- Хаана: “Socialpay Park”
- Онцлох арга хэмжээ: Хамтлагийн 22 жилийн ой, “Stargazer” шинэ цомгийн нээлт, задгай талбайн тоглолт
