Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шведийн Стокхолм хотод Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн молбоо (МBAE)-ны нэрэмжит ахмад тоглогчдын 16 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нийт 24 багийн 200 гаруй тамирчин таван насны ангилалд өрсөлдсөн.
Эмэгтэй +38 ангилал
Алтан медаль – Шведийн “Од” баг
Мөнгөн медаль – Их Британий “Монбрит-1” баг
Хүрэл медаль – Германы “Цог” баг
Шилдэг тоглогч: С.Алимаа
Эмэгтэй +49 ангилал
Алтан медаль – Германы “Цог” баг
Мөнгөн медаль – Шведийн “Од” баг
Хүрэл медаль – Францын “Гэрэгэ” баг
Шилдэг тоглогч: П.Нямцэцэг (“Цог” баг)
Эрэгтэй +40 ангилал
Алтан медаль – Чехийн “Андууд” баг
Мөнгөн медаль – Францын “Дархан-Юнайтэд” баг
Хүрэл медаль – Шведийн “Хүлэгүүд” баг
Шилдэг тоглогч: Х.Анар (“Андууд” баг)
Эрэгтэй +48 ангилал
Алтан медаль – Германы “Монбер” баг
Мөнгөн медаль – Их Британий “Монбрит” баг
Хүрэл медаль – Шведийн “Илч” баг
Шилдэг тоглогч: Д.Баттөмөр (“Монбер” баг)
Эрэгтэй +56 ангилал
Алтан медаль – Германы “Цог” баг
Мөнгөн медаль – Шведийн “Илч” баг
Хүрэл медаль – Их Британий “Монбрит” баг
Шилдэг тоглогч: Батзангиа (“Цог” баг)
Энэ жилийн зохион байгуулагчдын санаачилгаар тус тэмцээнд анх удаа Бүх оддын “ALLSTAR” тоглолт зохион байгуулагдлаа. Удаан хугацаанд өрсөлдөгч багуудад тоглож байсан ахмад тамирчид нэг багт нэгдэж, дурсамжтай мөчүүдийг бүтээсэн. Мөн гурван онооны холын шидэлтийн тэмцээн явагдаж, эрэгтэйчүүдээс “Андууд” багийн Х.Анар, эмэгтэйчүүдээс “Од” багийн С.Алимаа түрүүлсэн. Тэмцээний нээлт, хаалт, ерөнхий зохион байгуулалтыг Европ дахь МСБХ өндөр түвшинд үнэлсэн. Ерөнхий зохион байгуулагчаар Шведийн “Од” клубийн хамт олон ажилласан.
