HomeУлс төрС.Баярцогтын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн томилгоо хүчингүй болжээ

С.Баярцогтын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн томилгоо хүчингүй болжээ

АН-ын ХЕХ өчигдөр хуралдаж, Улс төрийн зөвлөл байгуулах тухай тогтоолын төслөө хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Ингэснээр АН-ын УТЗ-ийн хуралдаанаар ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгогдсон С.Баярцогтын томилгоо хүчингүй болсон гэж үзэж байна.

Мөн шүүхээс хоёр жилийн ял сонсож, хоригдсон З.Энхболдын оронд АН-ын ХЕХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Ш.Түвдэндоржийг томилжээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд асан юм.

Уг шийдвэрийг гаргасан АН-ын ХЕХ-ны гишүүд:

  1. Ш.Түвдэндорж
  2. Д.Ганхуяг
  3. Д.Цэндсүрэн
  4. С.Одсүрэн
  5. С.Од-Эрдэнэ
  6. Д.Батцогт
  7. П.Ганхуяг
  8. Т.Батчулуун
  9. Л.Нарантуяа
  10. Ч.Цасчихэр
  11. Д.Үүрийнтуяа
  12. Ц.Одонтунгалаг
  13. А.Долгормаа
  14. А.Жаргал

Дээрх гишүүдийн дунд Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга асан С.Одсүрэн, Зам тээврийн яамны дэд сайд асан С.Од-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Дорноговийн Засаг дарга асан, уяач П.Ганхуяг нар багтжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд