HomeНийгэм"Хүүхдийн Ертөнц-2026" фестиваль: Хамтран ажиллах байгууллагуудыг бүртгэж эхэллээ

“Хүүхдийн Ертөнц-2026” фестиваль: Хамтран ажиллах байгууллагуудыг бүртгэж эхэллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан нийслэлийн төв хэсэгт томоохон хэмжээний баяр зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хүүхдийн Ордон болон “Эм Си Пи” ХХК хамтран тав дахь жилдээ “Хүүхдийн Ертөнц-2026” фестивалийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ жилийн арга хэмжээ 2026 оны зургадугаар сарын 1-ний өдөр П.Гэндэнгийн гудамжинд буюу Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Ла уулзвар хүртэлх 500 метр зайд өрнөнө. Өглөөний 10:00 цагаас эхлэн шөнийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх тус баярын үеэр замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүүхэд багачууд аюулгүй орчинд баярлах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Тус фестивальд оролцсоноор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дараах давуу талууд бүрдэнэ:

  • Автомашингүй, аюулгүй бүсэд үйл ажиллагаагаа явуулна.
  • Хотын төвийн хамгийн их хүний урсгалтай байршилд сурталчилгаа хийх боломжтой.
  • Бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, шууд борлуулалт хийх таатай нөхцөл.
  • Олон зуун хүүхэд багачуудыг хамарсан баялаг урлагийн хөтөлбөр, тоглолтууд.
  • Баярын уур амьсгал оруулсан иж бүрэн тохижилт, засалт.
  • Хүүхдийн хөгжлийг дэмжсэн танин мэдэхүйн тэмцээн, сонирхолтой уралдаанууд.

Хүүхдийн төлөөх энэхүү томоохон арга хэмжээнд хамтран ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах сонирхолтой байгууллагуудын бүртгэл албан ёсоор эхлээд байна. Сонирхсон байгууллагууд 11-333-666, 8908-9999 дугаарын утсаар болон sales@mcp.mn и-мэйл хаягаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд