НүүрUncategorizedМонголын шигшээ Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас 21 медаль хүртэв

Монголын шигшээ Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас 21 медаль хүртэв

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-нд болсон Дэлхийн нүүдэлчдийн VI наадам өндөрлөж, Монгол Улсын шигшээ баг 5 алт, 3 мөнгө, 13 хүрэл буюу нийт 21 медальтайгаар багийн нэгдсэн медалийн чансааны дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны 3000 орчим тамирчин спортын 43 төрөлд өрсөлдсөн байна.

Медалийн чансааг Казахстаны шигшээ 32 алт, 20 мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлжээ. Киргизстан 30 алт, 35 мөнгө, 19 хүрэл медальтайгаар хоёрдугаар байр эзэлсэн бол ОХУ 7 алт, 8 мөнгө, 21 хүрэл медальтайгаар гуравдугаарт орсон байна.

Монголын багийн араас Узбекистан 4 алт, 4 мөнгө, 11 хүрэл медальтайгаар тавдугаар байрт бичигджээ. Ийнхүү есдүгээр сарын 6-нд өндөрлөсөн Дэлхийн нүүдэлчдийн VI наадам амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд