НүүрШоу бизнесДуучин Бэк “Eurovision Song Contest Asia” наадамд 94 оноогоор наймдугаар байрт шалгарлаа

Дуучин Бэк “Eurovision Song Contest Asia” наадамд 94 оноогоор наймдугаар байрт шалгарлаа

Азийн 11 улсын уран бүтээлчид өрсөлдсөн “Eurovision Song Contest Asia” олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцсон дуучин Г.Мөнхбаяр буюу Бэк нийт 94 оноо авч, наймдугаар байр эзэлжээ.

Европын хөгжмийн алдарт “Eurovision” наадмыг зохион байгуулдаг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (European Broadcasting Union) үйл ажиллагаагаа Ази тивд өргөжүүлж, тус тэмцээнийг анх удаа зохион байгуулсан байна.

Наадмын санал хураалтыг Европын “Eurovision” тэмцээний жишгээр явуулжээ. Нийт үнэлгээний 50 хувийг үзэгчдийн санал, үлдсэн 50 хувийг оролцогч 11 улсын шүүгчдийн үнэлгээгээр тооцож, дэлхийн бусад орны үзэгчдийн нэмэлт оноог нэгтгэсэн байна.

Ингэснээр Филиппин улс 211 оноогоор тэргүүлж, Тайланд 170, Вьетнам 164 оноогоор эхний гурван байрт шалгарчээ.

Дуучин Бэк Азийн Eurovision-д наймдугаар байр эзэллээ

“Eurovision Song Contest Asia” наадмын эцсийн дүн

БайрУлсОноо
1Филиппин211
2Тайланд170
3Вьетнам164
4Малайз152
5Лаос139
6Бутан126
7БНСУ113
8Монгол94
9Балба69
10Камбож61
11Бангладеш35

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд