НүүрНийгэм“Miss Universe Mongolia 2026”-ийн ялагч Э.Энхдэлгэрэх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана

“Miss Universe Mongolia 2026”-ийн ялагч Э.Энхдэлгэрэх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана

“Miss Universe Mongolia 2026” үндэсний шалгаруулалтын тэргүүн байрын эзэн Энхболдын Энхдэлгэрэх олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг нь цуцалсантай холбогдуулан хууль, шүүхийн байгууллагад хандахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор мэдэгдлээ.

Э.Энхдэлгэрэх тэмцээнийг зохион байгуулагч байгууллага гэрээг нь үндэслэлгүйгээр цуцалж, эрхийг нь зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Тэрбээр энэ оны есдүгээр сарын 22-нд болсон үндэсний шалгаруулалтад түрүүлж, Пуэрто Рикод зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Miss Universe” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авсан юм.

Гэвч арваннэгдүгээр сарын 6-нд зохион байгуулагчид Э.Энхдэлгэрэхийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй болсноо зарлаж, түүний оронд дэд байрын эзэн О.Намуунааг оролцуулахаар шийдвэрлэсэн нь олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дагуулсан билээ.

Э.Энхдэлгэрэхийн мэдээлснээр, тэрбээр гэрээг цуцалсан шалтгаан, үндэслэлийн талаар зохион байгуулагчдаас тайлбар шаардсан ч хангалттай хариулт авч чадаагүй байна.

Улмаар өөрийн нэр төр, эрх ашгийг хамгаалуулж, гэрээ цуцалсан шийдвэртэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

  1. Энэ тэмцээн жил бүр л нэг иймэрхүү хэл ам дагуулдаг болж дээ. Залуу хүний урмыг хугалаад яах вэ дээ, шударга л байх хэрэгтэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд