2025 оны 8-р сарын 29-нөөс 9-р сарын 2-ны хооронд Грек улсад хүнтэй төстэй хөдөлгөөнтэй, хиймэл оюун ухаантай роботын оролцоотой анхны Олимпийн наадам болох гэж байна.
Энэхүү түүхэн тэмцээн нь спортын уламжлалт төрөл болох гүйлт, үсрэлт, жад шидэлт зэрэгт роботыг өрсөлдүүлэхээс гадна тэдгээрийн уян хатан хөдөлгөөн, хариу үйлдлийн хурд, нарийн төвөгтэй үйлдэл гүйцэтгэх чадварыг сорих төрөлтэй байх юм.
Ухаалаг технологийн цугларалт
Олимпиадтай зэрэгцэн зохион байгуулагдах шинжлэх ухаан, боловсролын арга хэмжээнд дэлхий даяарх робот бүтээгчид, инженерүүд, их сургуулийн оюутнууд, хиймэл оюуны сонирхогчид оролцоно. Тэд лекц уншиж, туршлага хуваалцаж, өөрсдийн хамгийн сүүлийн үеийн бүтээл, ололтыг танилцуулах юм.
Роботын хөгжилд шинэ шат
Энэ арга хэмжээ нь зөвхөн спорт бус, роботын хөдөлгөөн, хиймэл оюун ухааны хариу үйлдлийн чадамжийг сорьсон шинжлэх ухааны сорилтын талбар болж, роботыг хүний өдөр тутмын амьдралд илүү ойртуулж буй хөгжлийн шинэ шат хэмээн үзэж байна.
Энэ бол үнэхээр шинэ зүйл – гүйж, харайдаг роботууд
Роботууд зарим салбарт хүнээс илүү байж чадах эсэхийг мэдэхийг хүсч байна