Үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудаараа үзэгчидтэй уулзах Дуучин Болдын “Хайрын хүч” тоглолт наймдугаар сарын 15-нд SocialPay Park-д зохион байгуулагдана. Тоглолтоор уран бүтээлчийн олон жилийн туршид бүтээсэн шилдэг дуунууд тайзнаа эгшиглэх юм.
Энэ удаагийн тоглолтын нэг онцлог нь анхны BARZONE-тойгоор зохион байгуулагдаж буй явдал юм. Үзэгчид гэр бүл, найз нөхөд, хосоороо илүү тав тухтай орчинд тоглолтоо үзэж, нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой байна.
BARZONE хэсэгт тасалбар авсан хүн бүрт Дуучин Болдын үе үеийн CD-ээс бэлэг болгон өгөхөөр болжээ. Ийнхүү үзэгчид тоглолтыг ойроос мэдрэхийн зэрэгцээ уран бүтээлчийн дурсамжтай бүтээлүүдээс бэлэг болгон авах боломжтой юм.
Тоглолтын мэдээлэл:
- Хэзээ: 2026.08.15
- Хаана: SocialPay Park
- Хаалга нээгдэх цаг: 15:00
- Ерөнхий зохион байгуулагч: Skin Entertainment & B Production
- Онцлог: BARZONE тусгай үйлчилгээний хэсэгтэй
BARZONE тасалбарыг Голомт банкны SocialPay аппликэйшн болон shoppy.mn-ээс худалдан авах боломжтой. Мөн тасалбар худалдан авахдаа Голомт банкны кредит картаар төлбөр төлсөн тохиолдолд “Ticket cashback” хөтөлбөрөөр 50,000₮-ийн буцаан олголт авах боломжтой байна.
Ийнхүү “Хайрын хүч” тоглолт нь Дуучин Болдын шилдэг бүтээлүүдийг нэгэн үдэш сонсох, тав тухтай орчинд тоглолтоо мэдрэх боломжийг үзэгчдэд санал болгож байна. Тоглолтын өдөр хаалга 15:00 цагт нээгдэх тул үзэгчид цагаа төлөвлөн очихыг зохион байгуулагчид зөвлөж байна.
