Бритни Спирс өөрийн BTiny нэртэй үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна. Энэ талаар Page Six мэдээлжээ.
Дуучин брэндийнхээ албан ёсны вэбсайтыг танилцуулсан байна. Одоогоор бүтээгдэхүүн худалдаж авах боломжгүй ч шүтэн бишрэгчид борлуулалт эхлэх тухай мэдээллийг хамгийн түрүүнд авахын тулд цахим шуудангийн хаяг эсвэл утасны дугаараа бүртгүүлэх боломжтой болжээ.
Сайтын нүүр хуудсан дээрх “23 жилийн бэлтгэл” гэсэн бичиг олон нийтийн анхаарлыг татсан байна. Учир нь Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндтэй болох санаагаа анх 2003 онд гаргаж байжээ.
Дуучин сүүлийн нэг жилийн хугацаанд үнэт эдлэлийн цуглуулга дээрээ идэвхтэй ажилласан байна. Гэхдээ бүтээгдэхүүний загвар, үнэ болон цуглуулга яг хэзээ худалдаанд гарах талаар одоогоор мэдээлээгүй байна.

