Холливудын жүжигчин Леонардо Ди Каприогийн төрсөн өдрийн үдэшлэгт 11-р сарын 14-нд хагас нүцгэн бүсгүйчүүдтэй автобус ирсэн гэж Daily Mail мэдээлжээ. 52 насны төрсөн өдрийн баяр нь жүжигчний жинхэнэ төрсөн өдрөөс гурав хоногийн дараа АНУ-ын Лос-Анжелес дахь Беверли-Хиллзийн хувийн эдлэнд болсон байна.
Гэрчүүдийн ярьснаар, задгай хувцасласан загвар өмсөгч бүсгүйчүүд суусан том цагаан микроавтобус үдэшлэгт хүрэлцэн иржээ. Хэвлэлүүд уг дүр зургийг “The Social Network” киноны алдарт үдэшлэгийн хэсэгтэй зүйрлэсэн байна.
Ди Каприо олны нүднээс далд байжээ
Леонардо Ди Каприо өөрөө олны анхаарлаас хол байхыг илүүд үзсэн бөгөөд папараццичид түүнийг ирэх мөчийг авч чадаагүй байна. Мөн жүжигчин үдэшлэгийн турш эдлэнгээс гараагүй гэж мэдээлжээ. Баярт түүний аав Жорж Ди Каприо, хойд эх Пегги Энн Фаррар, мөн олон жилийн найзууд болох Тоби Магуайр, Лукас Хаас нар оролцсон байна. Магуайрын хуучин эхнэр Женнифер Мейер шинэ нөхөр Жеффри Огунлеситэй хамт хүрэлцэн иржээ.
Олны танил зочид хүрэлцэн иржээ
Үдэшлэгт мөн Ди Каприогийн хамтран ажиллаж байсан олон жүжигчин оролцсон байна. Тэдний дунд Аль Пачино хуучин хамтрагч Нур Альфаллахын хамт, Кейси Аффлек жүжигчин Кейли Коуэнтай, мөн Эдриан Броуди, Эдвард Нортон, Жона Хилл, Элизабет Бэнкс, Орландо Блум нар байжээ.
Түүнчлэн рэппер 50 Cent, Ice Spice, загвар өмсөгч Кара Делевинь, Анастасия Караниколау болон Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо уригдсан байна. Трюдо үдэшлэгт найз бүсгүй, дуучин Кэти Перригүйгээр иржээ.





