Монгол Улсад Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой энэ сарын 26-нд тохионо. Тус өдөр пүрэв гарагт таарч байгаа бөгөөд хуулийн дагуу бүх нийтээр амрах юм.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Энэхүү үйл явдлыг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 онд 102 жилийн ой нь тохиож байна.
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг нийтээр амрах баярын өдөр байхаар хуульчилжээ.
Иймд ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна.
