НүүрУлс төрЧуулганы ирц бүрдээгүй тул сайд нарын асуудлыг хэлэлцсэнгүй

Чуулганы ирц бүрдээгүй тул сайд нарын асуудлыг хэлэлцсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг чөлөөлөх болон шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч ирц хүрээгүйгээс хуралдаан хойшлогдлоо. Ийнхүү чухал асуудал хэлэлцэгдэхгүй саатсан нь улс төрийн нөхцөл байдал хурцдаж буйг илтгэж байна.

Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал байр сууриа илэрхийлэхдээ, “Өнөөдөр ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшиллоо. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар ирцээ бүрдүүл. Бүлгүүдийнхээ хуралдааныг хий. Төрийн ажил тасралтгүй явах ёстой” хэмээн онцлов. Мөн тэрбээр АН-ын бүлгээс ямар нэгэн бичгээр ирүүлсэн шаардлага, хүсэлт байхгүй гэдгийг тодотгож, хуралдааныг албан ёсоор хойшлуулснаа мэдэгдсэн юм.

Нөгөө талд АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын даргын албан тушаалаа давхар хашиж байгаа нь зохимжгүй гэж үзэж, уг асуудлаар байр сууриа илэрхийлээд байна. Тэдний зүгээс намын дарга парламентын даргын үүргийг хавсран гүйцэтгэх нь зүй зохисгүй хэмээн үзэж буй нь улс төрийн маргааны гол сэдэв болоод байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд