Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 8-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой аранга болсон 128 бөх зодоглож, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Тэмцээний шагналын сан:
- Түрүү бөх: Хоёр өрөө байр
- Үзүүр бөх: 30 сая төгрөг
- Их шөвгийн бөхчүүд: Тус бүр 15 сая төгрөг
Барилдах бөхчүүдийг энэ сарын 7-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Devjee.mn сайтаар дамжуулан цахимаар бүртгэхээр төлөвлөжээ.
