Ардчилсан намын (АН) удирдлагын багт ажиллах таван дэд даргын нэрс тодорхой боллоо. Намын үндсэн дүрмийн хүрээнд таван дэд дарга ажиллах ёстой бөгөөд энэ удаагийн томилгоонд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга болон Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүн Ч.Өнөрбаяр нар нэр дэвшээд байна.
Эдгээр нэр дэвшигчдийг ҮБХ-ны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд томилгоо албан ёсоор баталгаажих юм. Одоогоор АН-ын Үндэсний бодлогын хороо 370 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд намын дотоод журмын дагуу санал хураалтыг нууцаар явуулах замаар дэмжлэг авах эсэхийг шийдвэрлэнэ.
Яг одоо Төрийн ордонд АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдаан үргэлжлэн өрнөж байна. Тус хурлаар зөвхөн дэд дарга нарын асуудлаас гадна дараах гол сэдвүүдийг хэлэлцэж байгаа юм:
- Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо.
- Дэд дарга нарыг сонгож, батламжлах.
- Улс төрийн зөвлөлийн ажиллах журам.
- Бусад дотоод зохион байгуулалттай холбоотой нийт долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Намын дотоод ардчилал, шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй эдгээр томилгоо болон хурлын үр дүнгийн талаар бид цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.
