НүүрУлс төрАНУ-ын визийн барьцаа 20 мянган ам.доллар болж, байнгын журамд шилжлээ

АНУ-ын визийн барьцаа 20 мянган ам.доллар болж, байнгын журамд шилжлээ

Америкийн Нэгдсэн Улс визийн барьцааны туршилтын хөтөлбөрөө байнгын систем болгон хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаар Монгол Улс “цагаачлах эрсдэлтэй” 50 орны жагсаалтад хэвээр үлдлээ. Үүний дагуу манай иргэдээс шаардах визийн барьцааны хэмжээ 15 мянган ам.доллар байснаас нэмэгдэж 20 мянган ам.доллар болсон байна.

Энэхүү журам нь энэ оны 4-р сараас эхлэн B1/B2 ангиллын визийн шаардлага хангасан иргэдэд хамаарч, виз олгохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх барьцаа байршуулах нөхцөлтэйгөөр хэрэгжиж эхэлсэн юм. Анх эрсдэлтэй 38 орныг хамруулж байсан хэдий ч 2026 оны гуравдугаар сараас нэмж 12 улсыг оруулснаар нийт 50 орон хатуу шалгууртай тус ангилалд багтаасны дотор Монгол Улс багтжээ.

Анх тус туршилтын хөтөлбөр энэ оны наймдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болно гэж тооцоолж байсан ч АНУ-ын Төрийн департамент үүнийг цаашид байнгын журам болгон үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Монголын талаас АНУ-ын Засгийн газарт шийдвэрээ эргэн харах хүсэлт тавьсан боловч нааштай шийдвэр гаргаагүй бөгөөд Б.Батцэцэг сайдын бүрэн эрхийн хугацаанд монголчууд АНУ-ын цагаачлалын эсрэг хатуу бодлогын давалгаанд ийнхүү өртөөд байна.

АНУ-ын визийн батлан даалт болон санхүүгийн барьцаа шаардах тус жагсаалтад дэлхийн олон орнууд багтаад байна. Үүнд өмнө нь тус хөтөлбөрт нэвтэрсэн орнууд болон сүүлд нэмэгдсэн бүс нутгуудыг дараах байдлаар ангилан харуулж байна.

  • Өмнөх 38 улс: Алжир, Ангол, Антигуа ба Барбуда, Бангладеш, Бенин, Бутан, Ботсвана, Бурунди, Кабо Верде, Төв Африкийн улс, Кот-дивуар, Куба, Доминикан, Фижи, Габон, Гвиней, Гвиней Бисау, Кригизстан, Малави, Мауритан, Намиб, Непал, Нигер, Жибути, Сенегал, Тажикстан, Танзани, Того, Тонга, Туркменистан, Тувалу, Уганда, Вануату, Венесуэл, Сан томе арал, Замби, Зимбаб.
  • Шинээр нэмэгдсэн 12 улс: Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Мауриту, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Тунис, Сицилийн арал.

Ийнхүү шинэчилсэн нөхцөл байдлаас шалтгаалан АНУ руу хууль ёсоор зорчих боломжтой иргэдийн хувьд ч виз авахаас татгалзах эрсдэл нэмэгдэж байна. Манай иргэд санхүүгийн нотолгоо болон буцах баталгаагаа өмнөхөөс илүү чанд хатуу шалгуураар шүүлгэх нөхцөл байдал үүсэв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд