Даваа, 6 сар 9, 2025
HomeСпорт12 нас хүртэлх сурагчдын дунд мини воллейболын тэмцээн зарлагдлаа

12 нас хүртэлх сурагчдын дунд мини воллейболын тэмцээн зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Мөнхийн мөрөөдлөө асаа” төрийн бус байгууллагууд хамтран 12 хүртэлх насны сурагчдын дунд багийн спортын гурван төрлөөр буюу сагсан бөмбөг, хөл бөмбөг, мини воллейбол-ын тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулах гэж байна.

Эхний тэмцээн болох мини воллейболын аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхлэх бөгөөд дараах байдлаар зохион байгуулагдана:

Тэмцээний 1-р шат:

  • Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн

Оролцогчид:

  • Сургуулийн шигшээ баг (нэг сургуулийг нэг баг төлөөлнө)

Насны ангилал:

  • 12 нас хүртэлх сурагчид

Тэмцээний хугацаа:

  • 2025 оны 4 дүгээр сарын 11–ээс 5 дугаар сарын 7 хүртэл
  • (Тэмцээний тов дүүрэг бүрт өөр байх боломжтой)

Бүртгэл:

  • 2025 оны 4 дүгээр сарын 2-ны 18:00 цаг хүртэл

Энэхүү тэмцээн нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, багаар ажиллах чадвар, спортын соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд