Америкийн алдарт рэпер Cardi B дөрөв дэх хүүхдээ төрүүлжээ. Түүний төлөөлөгч People сэтгүүлд мэдэгдэхдээ, дуучин эрүүл саруул амаржиж, өөрийгөө сайн мэдэрч байгаа хэмээн онцолсон байна.
Cardi B өөрийн Instagram хуудсаар дамжуулан энэ баярт мэдээг баталж, “амьдралын шинэ бүлэг эхэлж байна” хэмээн хуваалцжээ. 33 настай уран бүтээлч одоо биеэ нөхөн сэргээж, ирэх концертын аялан тоглолтдоо бэлтгэж байгаа аж.
“Би дэлхийд шинэ хөгжим, шинэ цомог, бас шинэ хүүхэд авчирлаа! Энэ бол өөрийнхөө илүү сайн хувилбар болох шинэ шалтгаан, өөрийгөө илүү хайрлах урам зориг юм. Би бие болон сэтгэлээ бэлтгэж, хүүхдүүддээ тэдний хүртэх ёстой хайр, амьдралыг өгөхийн төлөө байна,” — хэмээн дуучин бичжээ.
Хүүхдийн хүйс ч ил болсон байна — түүний найз залуу, хөлбөмбөгчин Стефан Диггз энэ оны 11-р сарын эхээр “бид хүүтэй болно” хэмээн дурдсан байжээ.
Cardi B өмнө нь рэпер Offset-той гэр бүл болж, гурван хүүхэдтэй болсон ч 2024 онд тэд салсан юм. Харин Стефан Диггзтэй нэг жил гаруйн харилцаатай бөгөөд энэ нь хосын анхны хамтын хүүхэд юм.
