Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны оршин суугчдын зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газар дараах гурван шинэ чиглэл нээлээ.
- Д:11 чиглэл: “Офицеруудын ордон – Эрдэнэтолгой – Цахлай – 422 дугаар худаг”
Энэ чиглэл нь дүүргийн баруун хэсгийн иргэдийн хөдөлгөөнийг дэмжиж, гол замуудыг холбох үүрэгтэй. - Д:12 чиглэл: “Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо – Улиастайн шинэ эцэс”
Шинэ суурьшлын бүсэд амьдарч буй иргэдэд нийтийн тээврээр төв рүү түргэн хүрэх боломжийг бүрдүүлж байна. - Д:13 чиглэл: “Улиастайн шинэ эцэс – Шархадны эцэс”
Энэхүү чиглэл нь өмнөх маршрутыг үргэлжлүүлэн, Улиастай болон Шархадны эцсийн буудлуудыг холбох замаар зорчигчдын ая тухыг сайжруулах зорилготой.
Шинэ чиглэлүүдийн нээлт нь дүүргийн алслагдсан хороодын иргэдийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах, хөдөлгөөний урсгалыг жигд болгоход чиглэж байна.


