Пүрэв, 8 сар 28, 2025
spot_img
HomeНийгэм“Amazing Zoo Park” хүүхдийн уран зургийн уралдаанд оролцож, онцгой шагналын эзэн болоорой

“Amazing Zoo Park” хүүхдийн уран зургийн уралдаанд оролцож, онцгой шагналын эзэн болоорой

2025 оны 9-р сарын 6, 7-нд Буянт-Ухаа Спортын ордонд зохион байгуулагдах “Amazing Zoo Park” арга хэмжээний хүрээнд хүүхдийн “Гайхамшигт амьтны хүрээлэн” сэдэвт уран зургийн уралдаан зарлагдлаа. Энэхүү уралдаан нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөллөөр дүүрэн ертөнцийг хөгжүүлэх, байгаль болон амьтдад хайр, хариуцлага бий болгох зорилготой юм.

Уралдааны оролцогчид

Насны ангилал: 6-14 насны хүүхэд багачууд

Зураг хүлээн авах хугацаа

Хугацаа: 2025 оны 9-р сарын 3-ны 17:00 цаг хүртэл

Уралдааны шаардлага

Оролцогчид дараах нөхцөлийг хангасан байх ёстой:

  • Бүтээл нь гараар зурсан байх.
  • А3 эсвэл А4 хэмжээтэй цаасан дээр зурсан байх.
  • Зургийг эгц дээрээс дарж, хувийн сошиал хаягтаа нийтэлж, “Amazing Zoo Park” хаягийг заавал таглах.
  • Зургийн биет хувилбарыг зохион байгуулагчийн хаяг руу хүргүүлэх.

Шалгаруулалтын шалгуур

Хамгийн олон шэйр болон реакшн авсан бүтээл шалгарна.

Шагналын сан

  • 1-р байр: “Corgi” породыг бяцхан гөлөг (Гэр бүлд хайр татам гишүүн)
  • 2-р байр: 1,000,000₮-ийн эрхийн бичиг (“Amazon Pets Store”)
  • 3-р байр: 500,000₮-ийн эрхийн бичиг (“Amazon Pets Store”)
  • Тусгай байр болон урамшууллын шагналуудыг мөн гардуулна.

Зураг хүлээн авах байршил

  • Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн урд талын SUNRISE TOWER, 4-р давхар
  • Утас: 90343414

Зургийн мэдээлэл

Бүтээлийн ар талд дараах мэдээллийг тодорхой бичнэ:

  1. Зураачийн нэр
  2. Нас
  3. Харилцах утасны дугаар (2 дугаар)
  4. Хаяг
  5. Сургууль эсвэл цэцэрлэгийн мэдээлэл

Шалгаруулалт ба шагналын ёслол

  • Шалгаруулалт: 2025 оны 9-р сарын 6-ны 15:00 цагт
  • Шагнал гардуулах ёслол: 2025 оны 9-р сарын 7-ны 15:00 цагт, Буянт-Ухаа Спортын ордонд
  • Шалгарсан бүтээлүүдийг арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна.

“Amazing Zoo Park” арга хэмжээний тухай

“Amazing Zoo Park” нь 2025 оны 9-р сарын 6, 7-нд Буянт-Ухаа Спортын ордонд болох бөгөөд хүүхэд, гэр бүлд зориулсан Монголын анхны ховор амьтдын хүрээлэнг танилцуулахын зэрэгцээ сонирхолтой үзүүлбэр, тэмцээн, уралдаануудыг багтаасан хоёр өдрийн гайхамшигт үйл ажиллагаа болно.

Холбоо барих – Утас: 7777-4446, 9898-2666

Хүүхдийн төсөөллийн гайхамшгаар дүүрэн “Amazing Zoo Park”-ийг хамтдаа бүтээцгээе!

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд