Урьдчилсан тооцоогоор Монгол Улсад 2025–2026 оны хичээлийн жилд 78,166 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох гэж байна. Боловсролын яамны мэдээлснээр:
- 256,031 хүүхэд цэцэрлэгт,
- 826,860 сурагч ерөнхий боловсролын сургуульд хамрагдах аж.
Ингэснээр нийтдээ 1,283,986 суралцагч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 2,458 боловсролын байгууллагад суралцана гэж тооцоолжээ.
2024 оны хүн амын тооллогын дүнгээр Монгол Улсад 3,544,835 хүн бүртгэгдсэнээс 1,3 сая буюу 36,2% нь 0–17 насны хүүхэд байгаа нь боловсролын салбарын ачаалал нэмэгдсээр буйг харуулж байна.