Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламентын Нийтийн танхимын дарга Линдси Харви Хойлын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан 3-р сарын 18-23-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Их Британи Улс нь Монгол Улсын “Гуравдагч хөрш” бөгөөд Европ дахь стратегийн чухал түншүүдийн нэг юм. Энэхүү айлчлал нь Монголын парламентын даргын түвшинд Их Британид хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын зорилго
- Монгол, Их Британийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх
- Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх
Мөн энэ айлчлал нь хоёр улсын эдийн засаг, эрчим хүч, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.