Зун бол амралтын цаг төдийгүй хүнсний хордлогын эрсдэл өндөртэй улирал юм. Өндөр температур нь бактерийн өсөлтөд таатай нөхцөл болдог тул өдөр тутмын хүнс хэдхэн цагийн дотор аюултай болж хувирдаг гэж Mongolnews24.com сайтад мэдээлжээ. Бид зуны улиралд хамгийн их хордлого үүсгэдэг 5 хүнсний талаар болон анхаарах зүйлсийг хүргэж байна.
1. Өндөг болон өндөгний хоол
Түүхий эсвэл хангалттай болгоогүй өндөг нь сальмонелла бактерийн гол эх үүсвэр болдог. Ялангуяа хөргөгчинд хадгалагдаагүй гэрийн өндөг онцгой аюултай. Дараах хоол хүнс онцгой эрсдэлтэй:
- Омлет
- Шартай соус
- Гэрийн майонез
Зөвлөгөө: Өндгийг сайтар болгож, хөргөгчинд хадгал.
2. Мах болон хиамны бүтээгдэхүүн
Халуунд мах хурдан мууддаг. Зөвшөөрөлгүй захаас авсан шашлык, хөргөгчинд хадгалагдаагүй хиам хэдхэн цагийн дотор хордлого үүсгэж болзошгүй. Дэлгүүрийн савлагаатай мах ч гэсэн хадгалалтын горим зөрчигдвэл аюултай.
Зөвлөгөө: Махыг хүйтэн орчинд хадгалж, зөв болго.
3. Майонезтай салатууд
“Оливье”, “Шуба”, крабын савхтай салат зэрэг хоол халуунд “тэсрэх бөмбөг” болдог. Майонез нь бактерийн өсөлтөд хамгийн таатай орчин бөгөөд хөргөгчнөөс гадуур 1-2 цагийн дотор аюултай болно.
Зөвлөгөө: Салатыг хэрэглэхийн өмнө бэлдэж, удаан хадгалахгүй байх.
4. Сүүн бүтээгдэхүүн
Кефир, тараг, зөөлөн бяслаг, сүү зэрэг нь хадгалалтын бага зэргийн зөрчлөөс болж хурдан муудна. Ялангуяа пастеризаци хийгдээгүй гэрийн сүүн бүтээгдэхүүн онцгой эрсдэлтэй.
Зөвлөгөө: Сүүн бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, хугацааг шалга.
5. Кремтэй бялуу, нарийн боов
Цөцгийтэй эсвэл уургийн кремтэй кондитерын бүтээгдэхүүн халуунд бактерийг хурдан шингээдэг. Хөргөгчинд хадгалагдаагүй бол эрсдэл өндөртэй.
Зөвлөгөө: Бялууг баталгаатай дэлгүүрээс, хөргүүртэй лангуунаас худалдаж ав.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Гудамжны хоолноос татгалз.
- Гар, хүнсний ногоо, жимсийг сайтар угаа.
- Хүнсний хугацаа, хадгалалтын нөхцлийг шалга.
Зуны халуунд хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулж, эрүүл мэндээ хамгаалаарай!