Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт Болдын Ганхайч эх орондоо зохион байгуулагдсан “Улаанбаатар Их дуулга-2025” тэмцээнд амжилттай барилдаж, Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа.
Тэрбээр финалын барилдаанд Азийн аварга, Загребийн Гран при болон Ташкентийн Их дуулгын ялагч, Японы Кирари Ямагүчитэй 10 минутын хүнд тулаан хийж, нэмэлт цагт даралтын мэхээр ялалт байгуулжээ.
Б.Ганхайч өмнө нь Улаанбаатарын Гран при тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байсан бол энэ удаа өмнөх амжилтаа ахиулж, хөгжөөн дэмжигчдийнхээ баярыг төрүүлж чадлаа.
63 кг-ын жингийн дүн:
- Болдын Ганхайч (Монгол)
- Кирари Ямагүчи (Япон)
- Нина Шимич (Хорват)
- Гаэтанэ Дебер (Франц)