Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Хойд Америкийн аваргын бүсийг хамгаалах тулаанаа амжилттай хийж, ээлжит ялалтаа байгууллаа. Энэхүү тулаан АНУ-ын Лос-Анжелос хотноо болж, тэрбээр нутгийн шилдэг тулаанч Галиндог илт давуу оноогоор буулган авчээ.
59 кг-ын жинд хүч үзэж буй Э.Цэндбаатарын хувьд энэ нь мэргэжлийн рингэн дэх 13 дахь ялалт нь болж байгаа юм. Түүний дараагийн зорилго нь дэлхийн аваргын бүсний төлөөх тулаан байх юм.
Бэлтгэлийн хатуу дэглэмийн талаар тэрбээр саяхан өөрийн сошиал хуудсандаа “ус ч уулгүй, зорилгодоо төвлөрч буй” талаарх бичлэг нийтэлж байсан нь олон нийтийн анхаарлыг татсан.