Мягмар, 6 сар 17, 2025
HomeОлон улсын мэдээИраны зэвсэгт хүчний пуужингийн довтолгоо Израильд хүний аминд хүрч, олон хүн гэмтжээ

Ираны зэвсэгт хүчний пуужингийн довтолгоо Израильд хүний аминд хүрч, олон хүн гэмтжээ

2025 оны 6-р сарын 16-ны шөнө Иран улс Израилийн төв бүс рүү олон тооны пуужин харваж, Хайфа, Тель-Авив зэрэг хотуудад олон нийтийн барилга, дэд бүтэц гэмтсэн талаар Израилийн Армийн хэвлэлийн алба (ЦАХАЛ), Sky News болон The Times of Israel мэдээллээ.

Цахилгааны сүлжээ, орон сууцууд эвдэрчээ

Тель-Авив хотын төв хэсэгт хоёр орон сууцны барилга шууд оногдож, цахилгааны сүлжээ тасарсан байна. Израилийн эрчим хүчний компанийн мэдэгдсэнээр, одоо аврах багууд газар дээр нь ажиллаж, цахилгааны утасны тасралттай холбоотой аюулыг арилгах, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн байна.

Аюулгүй байдлыг хангахын тулд газар дээр шуурхай арга хэмжээ авч байна. Түүнчлэн цахилгаан хангамжийг сэргээх ажил үргэлжилж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

67 хүн шархаджээ, дунд нь хүүхэд байгаа

Израилийн түргэн тусламжийн алба Magen David Adom-ын мэдээлснээр, 67 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдгээрийн дотор нярай хүүхэд багтсан байна. 30 настай нэг эмэгтэй хүнд гэмтэл авч, зургаан хүн дунд зэргийн гэмтэлтэй байгаа аж. Гэмтсэн иргэд дөрвөн өөр байршлаас хүргэгдсэн байна.

Ираны эсрэг ажиллагаа, хариу цохилт

Израилийн зүгээс 6-р сарын 13-нд “Арслан мандаж байна” нэртэй цэргийн ажиллагаа эхлүүлж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой байгууламжуудад урьдчилан сэргийлэх цохилт өгсөн. Энэ нь Ираныг цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх зорилготой байв.

Хариуд нь Иран 13-ны орой хариу цохилтоо эхлүүлж, нийтдээ 150 орчим пуужинг хоёр давлагаагаар харвасан бөгөөд Израильд хүний амь эрсэдсэн, олон хүн шархадсан юм. Мөн 14-ний өдөр дахин пуужингийн довтолгоо хийж, Израилийн зэвсэгт хүчний штаб болон өндөр барилгууд оногджээ. Энэ удаагийн довтолгооны улмаас хоёр хүн амь насаа алдаж, 50 гаруй хүн гэмтсэн.

Хайфагийн нефть боловсруулах үйлдвэрт халдлага болсон уу?

Clash Report мэдээлэхдээ Хайфагийн нефть боловсруулах үйлдвэр оногдсон байж болзошгүй гэж таамаглаж, халдлагын бичлэг хэмээх дүрсийг нийтэлсэн ч одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.

Нетаньяхугийн мэдэгдэл

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху 6-р сарын 15-нд мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоох тодорхой нөхцөлийг тавьж, “Иран улс АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг хоёр удаа устгах оролдлого хийсэн” гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд