“Guys” хамтлагийн 28 жилийн ойд зориулсан “Сургууль минь Баяртай” нэртэй задгай талбайн тоглолт 2025 оны тавдугаар сарын 31-нд “SocialPay Park”-д болох гэж байна. Энэ тоглолтыг Эх үрсийн баярын өдрүүдтэй уялдуулан, хамтлагийн уран бүтээлчид ээжүүдэд зориулсан онцгой бэлэг барихаар болжээ.
Тодруулбал, улс даяар “Алдарт эх”-ийн нэг болон хоёрдугаар зэргийн одон хүртсэн 250 гаруй мянган ээж байдгаас энэ жил 14,486 ээж шинээр одонгоо гардсан байна. Харин “Guys” хамтлаг 28 жилийн ойдоо зориулан нийт 2800 одонтой ээжийг тоглолтоо үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна.
Үнэгүй тасалбар авах нөхцөл:
- EventX хуудсыг дагах
- Тоглолтын уриалгын бичлэгийг шэйр хийх
- Комментар хэсэгт хамт тоглолт үзэх 4 найзаа мэншн хийх
- Эдгээр үйлдлээ скрийншотоор баталгаажуулах
- Мөн одонтой ээжийн үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай
Ийнхүү хүүхэд бүрийн ирээдүйг бүтээгч, эх орныхоо хамгийн эрхэм хүмүүс болох ээжүүдийг хүндэтгэн, GUYS хамтлагийнхан өөрсдийн түүхэн тоглолтдоо дурсамж дүүрэн үдэш бэлэглэх гэж байна. Тоглолтын тасалбарыг eventx.mn сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.
Мөн “GUYS” тоглолтын тасалбарын үнэ буурсан талаар бидэнд мэдээлсэн.