Даваа, 6 сар 9, 2025
HomeБоловсролНҮБ-ын Нийгэмлэгийн зуны дадлагын хөтөлбөрт урьж байна

НҮБ-ын Нийгэмлэгийн зуны дадлагын хөтөлбөрт урьж байна

Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг ТББ нь 2025 оны зуны дадлагын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусыг урьж байна. Уг хөтөлбөр нь 2025 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ны хооронд хэрэгжих бөгөөд оролцогчид хагас цагаар уян хатан ажиллах боломжтой юм.

Хэрвээ та:

  • Өөрийгөө хөгжүүлж, шинэ ур чадвар эзэмшихийг хүсэж байвал
  • Олон жилийн туршлага бүхий залуусын багт орж ажиллахыг зорьж байвал
  • НҮБ болон НҮБ-ын Нийгэмлэгийн бодит үйл ажиллагаатай танилцахыг хүсэж байвал
  • Дадлага хийх, үр дүнтэй хувь нэмэр оруулах сонирхолтой бол

Энэ хөтөлбөр таны хувьд төгс боломж юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгыг Монголд хэрэгжүүлэх төслүүдэд оролцож, нийгэмд бодит хувь нэмэр оруулна
  • Хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүсийн хамтаар ур чадвараа дээшлүүлнэ
  • Дадлагын хугацааг талууд тохиролцон сунгах боломжтой
  • Урамшуулал болон сертификат, тодорхойлох захидал олгоно

Хамрагдах болзол:

  • 18 нас хүрсэн байх
  • 7 хоногт 8–15 цагийн ажлын боломжтой байх

Нээлттэй ажлын чиглэлүүд:

1. Сошиал медиа хариуцсан дадлагажигч (2 орон тоо)

Үүрэг:

  • Facebook, Instagram хуудас руу тогтмол контент (пост, постер, рийл) бэлтгэх
  • Зураг, бичлэг авах, эвлүүлэг хийх, үйл ажиллагааны пост бэлтгэх

Шаардлага:

  • Монгол хэлний найруулгын чадвартай
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй
  • Canva эсвэл Adobe дээр ажиллах чадвартай
  • Сошиал медиа контент бэлтгэж байсан туршлагатай

2. Хөтөлбөрийн зохион байгуулагч (4 орон тоо)

Үүрэг:

  • Төсөл, хөтөлбөрийн зохион байгуулалтын бэлтгэл хангах, мэдээ бэлтгэх, судалгаа хийх
  • Үйл ажиллагааны үеэр зохион байгуулалтад туслах

Шаардлага:

  • Хөтөлбөр төлөвлөж хэрэгжүүлж байсан туршлагатай
  • 7 хоногт 15–20 цаг ажиллах боломжтой

Өргөдөл хүлээн авах хугацаа:

2025 оны 6 сарын 8-ны 23:59 хүртэл
Google Form линк: https://forms.gle/BYZccCV4UEcXs8os5
Мэйлээр илгээсэн өргөдлийг хүлээж авахгүй

  • Танилцуулга бичлэгийг монгол хэлээр,
  • CV-г монгол эсвэл англи хэлээр ирүүлнэ үү

Шалгаруулалт:

6 сарын 9-нд хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчдод имэйл илгээнэ. Эцсийн шатанд цахим ярилцлага эсвэл даалгавар өгч шалгаруулна. Тодруулах зүйл байвал: [email protected] хаяг руу хандана уу.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд