Колумбын дуучин Шакирагийн “Las Mujeres Ya No Lloran World Tour” аялан тоглолт 534.38 сая ам.долларын орлого олж, Латин уран бүтээлчдийн аялан тоглолтын орлогын шинэ дээд амжилт тогтоосон талаар хөгжмийн салбарын хэвлэлүүд мэдээлжээ.
Pollstar Boxoffice-ийн мэдээлснээр, тус аялан тоглолтын хүрээнд нийт 118 тоглолт зохион байгуулж, 4.08 сая гаруй тасалбар борлуулсан байна.
Мадрид дахь 13 тоглолтыг 700 мянга гаруй хүн үзжээ
Аялан тоглолтын онцлох хэсгүүдийн нэг нь Испанийн Мадрид хотод болсон 13 тоглолт байв.
Эдгээр тоглолтыг нийт 700 мянга гаруй хүн үзсэн бөгөөд хотын эдийн засагт 200 сая ам.доллараас дээш хэмжээний нөлөө үзүүлсэн гэж эх сурвалжид дурджээ.
Ижил нэртэй цомгоо сурталчилж байна
“Las Mujeres Ya No Lloran World Tour” нь Шакирагийн ижил нэртэй цомгийг сурталчлах зорилготой бөгөөд дэлхийн олон орны үзэгчдэд хүрч, тасалбарын борлуулалт болон үзэгчдийн тоогоороо өндөр үзүүлэлттэй яваа байна.
Энэ амжилтаар Шакира Латин хөгжмийн уран бүтээлчдийн дэлхийн аялан тоглолтын цар хүрээ, орлогын боломж нэмэгдэж байгааг харуулсан томоохон жишээ болжээ.
