НүүрШоу бизнесP.Diddy шоронд тансаг амьдралын хэв маягийг сахиж байна

P.Diddy шоронд тансаг амьдралын хэв маягийг сахиж байна

P.Diddy нэрээрээ алдаршсан рэп дуучин Шон Комбс хорих ангид давуу эрхтэй нөхцөлд ялаа эдэлж байна. Түүнд хэд хэдэн хоригдол үйлчилж, хоол хийж, цэвэрлэгээ хийн, бариа засал (массаж) хүртэл хийж өгдөг аж.

Энэ тухай “NBC News” телевиз бусад хоригдлуудын нэрээ нууцалсан мэдүүлэг болон фото, видео бичлэгт үндэслэн мэдээллээ.

Шон Комбс Нью-Жерси муж дахь Форт-Дикс холбооны хорих ангид хоригдол № 37452-054 дугаартайгаар хоригдож байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрээр торны цаана дассан тухтай байдлаа хадгалахын тулд сард мянга мянган ам.доллар зарцуулдаг бөгөөд мөнгийг гаднаас түүнд тусалж буй хоригдлуудын хувийн данс руу шилжүүлдэг байна. Түүнчлэн Комбс хууль бусаар оруулж ирсэн утас, планшет ашиглан сошиал сүлжээгээ үзэх эсвэл тансаг зэглэлийн согтууруулах ундаа, тухайлбал коньяк уудаг аж.

Албан ёсны байгууллагууд нөхцөл байдалд тодорхой тайлбар хийгээгүй байна. Хорих ангиудын товчооны төлөөлөгч NBC-д өгсөн мэдээлэлдээ “нууцлал, аюулгүй байдал болон хамгаалалтын шалтгаанаар” тодорхой хоригдлуудын хоригдох нөхцөлийн талаар тайлбар хийхгүй гэжээ. Тэрээр мөн олон засан хүмүүжүүлэх байгууллагад “хууль бус бараа, контрабанд нь байнгын асуудал хэвээр байгааг” дурдсан байна.

Форт-Дикс хорих ангид 4 мянган хоригдол хоригддог. P.Diddy 2025 оны аравдугаар сард 50 сарын ял авснаасаа хойш тэнд хоригдож байгаа юм. Уран бүтээлчийг бэлгийн ашиглалт болон биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан хоёр зүйл ангиар буруутайд тооцсон билээ. Прокурорын зүгээс түүнд 11 жилийн хорих ял шаардаж байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд