НүүрОлон улсын мэдээДэлхийн хамгийн зочломтгой бус орнуудыг нэрлэжээ

Дэлхийн хамгийн зочломтгой бус орнуудыг нэрлэжээ

Гадаад руу аялах нь шинэ сэтгэгдэл, таатай дурамжийг бэлэглэдэг ч орон нутгийн иргэдийн гадаадын зочдод хандах хандлага заримдаа аяллын сайхан сэтгэгдлийг баллах нь бий. “Daily Mail” хэвлэлд мэдээлснээр жуулчид зарим оронд бүдүүлэг харилцаа, хүйтэн хөндий байдал эсвэл дасаагүй зан зуршилтай тулгардаг талаар гомдоллодог байна.

Ёс зүйн шинжээч Жо Гейзийн тэмдэглэснээр, жуулчдын үл хүндэтгэсэн гэж хүлээж авдаг ихэнх зүйлс нь үнэндээ тухайн орны соёлын онцлог байдаг аж. Гэсэн хэдий ч жуулчдын гомдол хамгийн их бүртгэгддэг алдартай аяллын бүсүүдийг жагсаажээ.

  • Парис (Франц): Францын нийслэл Парис хотыг зочломтгой байдлын хувьд хамгийн асуудалтай чиглэлүүдийн нэгээр нэрлэжээ. Шинжээч Жо Гейзийн үзэж байгаагаар Парис нь жуулчдад тааламжгүй хотуудын жагсаалтыг тэргүүлдэг бөгөөд ялангуяа франц хэлээр ярьдаггүй хүмүүст энэ нь илүү мэдрэгддэг байна. Гэсэн хэдий ч Францын бусад бүс нутгуудад жуулчдыг маш дулаахан хүлээн авдаг аж.
  • Итали: Дугаарлан зогсох соёлд дассан жуулчдын хувьд италичуудын очер дарааллыг мөрддөггүй зан нь соёлын шок болдог байна.
  • Герман: Эмх цэгцийг дээдэлдэг гэх нэр хүндтэй ч Берлин хотын мэдээллийн төв, вокзал болон дэлгүүрийн ажилтнуудын бүдүүлэг харилцаа, хэл мэдэхгүйг тайлбарласан ч зөвхөн германаар хариулдаг байдал нь жуулчдын сэтгэгдлийг сөрөг болгодог байна.
  • Сөүл (Өмнөд Солонгос): Гудамж болон нийтийн тээвэрт түлхэлцэх, хувийн орон зай багатай байх, мөн ажилтнуудын шулуун бөгөөд ширүүн харилцааны талаар жуулчид гомдолложээ.
  • Нью-Йорк (АНУ): Иргэдийнх нь хүйтэн, хөндий харилцах хэв маяг нь хотын хурдан хэмнэлтэй холбоотой бөгөөд энэ нь зориуд жуулчдыг гомдоох гэсэн санаа биш аж.
  • Черногори: Орон нутгийн иргэд хүйтэн хөндий харилцдаг бөгөөд жуулчдыг зөвхөн орлогын эх үүсвэр гэж хардаг мэт сэтгэгдэл төрдөг тухай зарим аялагчид дурджээ.
  • Польш, Чех болон Унгар: Жо Гейзийн тайлбарласнаар эдгээр орнуудын иргэдийн “хүйтэн” зан чанар нь бүс нутгийн түүх, соёлын онцлог бөгөөд бүр ойр дотны хүмүүстэйгээ ч ингэж харилцдаг тул жуулчид хувьдаа тусгаж авах шаардлагагүй гэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд